Гольфийн алдарт тамирчин Тайгер Вүүдс автомашины осолд орлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Гольфийн алдарт тамирчин Тайгер Вүүдс автомашины осолд орлоо

Гольфийн алдарт тамирчин Тайгер Вүүдс Калифорниа мужид машинтайгаа замын хажуу уруу орж, осолдон эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт болсон талаар албаны хүмүүс мэдээллээ. Вүүдсийн төлөөлөгчийн мэдээлснээр Вүүдс ослоос нэлээн хүнд бэртсэн бөгөөд хоёр хөлөндөө хагалгаа хийлгэж байна хэмээн зургаан цагийн өмнө яриа өгсөн байна. Тэрээр сарын өмнө нуруундаа хагалгаа хийлгээд байсан юм. Өдгөө 45 настай Тайгер Вүүдс 2017 онд хагалгаанд орж, жил гаруй хугацааны дараа эргэн ирж, 2019 оны Мастеруудын тэмцээнд түрүү аван, спортын түүхэндэх гайхалтай эргэн ирэлтийн нэгийг толилуулсан билээ. 



Ослоос улбаалан Тайгер Вүүдсийн эх спортын замнал дуусах тун өндөр магадлалтай байна хэмээн CNN  агентлагаас мэдээллээ. Учир нь тэр бэртэл гэмтлээс болж тамирчны замналдаа таван удаа хагалгаа хийлгэж байсан. Харин энэ ослын дараагаар буцаж, эх спортдоо эргэн ирнэ гэдэг бараг боломжгүй хэмээн мэдээллээд байна. 

Түүний ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс болсон гэж орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн аж. 

Эх сурвалж: CNN

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0