Лука Дончич хожлын шидэлт хийж, талбайдаа Бостонг хожлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Лука Дончич хожлын шидэлт хийж, талбайдаа Бостонг хожлоо

Өнөөдөр НБА-ийн талбайд есөн тоглолт явагдах хуваарьтай билээ. Эдгээрээс долоон тоглолтын ялагч шийдэгдэж, үлдсэн хоёр тоглолт үргэлжилж байна. Онцлох тоглолтын нэг бол Даллас Маверикс талбайдаа дорнодын зургаадугаар байрт бичигдэж буй Бостон Селтиксийг хүлээн авсан учраа байлаа. Талбайн эздээс Лука Дончич 31 оноо, 10 с.б.а, 8 о.д, Жош Ричардсон 16 оноо, сэлгээнээс Жеймс Брунсон 22 оноо, Тим Хардавэй 14 оноо, Бобан Маряанович 10 оноо, 8 с.б.а, гүйцэтгэсэн байна. Мөн тоглолтын эцсийн мөчид Лука Дончич гурван онооны шидэлт амжилттай болгож, талбайдаа ялалт байгууллаа. Харин эсрэг багийн лидер Жейсон Тейтум 28 оноо, 6 с.б.а, 4 о.д,  Жейлен Браун 29 оноо, 7 с.б.а, 5 о.д, Кемба Уолкер 21 оноо авсан ч эцсийн мөчид ялагдал хүлээлээ. 
Ташрамд дурдахад, Лука Дончич хоёр улирал дараалан бүх оддын гараанд нэрлэгдсэн бол Жейсон Тейтум, Жейлен Браун нар 1953 оноос хойш Бостон Селтиксээс бүх оддын тоглолтод хамт сонгогдсон 25-аас доош насны хослол болж байгаа юм.

 



 Эх сурвалж: Thescore.com

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0