Нийслэлд ЕБС-ийн танхимын хичээл ирэх сарын 10-наас эхлүүлэхийг дэмжсэнгүй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Нийслэлд ЕБС-ийн танхимын хичээл ирэх сарын 10-наас эхлүүлэхийг дэмжсэнгүй

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж нийслэл, орон нутагт танхимын хичээл нээх эсэхийг хэлэлцсэн байна.

Үүнд: Боловсрол, шинжлэх ухаан яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 10-наас нээх бэлтгэл ажлыг хангасан, Харин их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, хүүхэд харах төвийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс оруулахаар БШУЯ-наас санал оруулжээ. 

Харин энэхүү саналыг Засгийн газраас дэмжээгүй болохыг  Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлж, өгсөн мэдээллээ залрууллаа.

Харин аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх юм байна.

Хаха 0 4 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1