Д.Баттулга: Шүүгч, ажилтнуудыг прокурорын зөвшөөрөлгүй тагнаж чагнасан асуудлаар ТЕГ-т хандсан

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Д.Баттулга: Шүүгч, ажилтнуудыг прокурорын зөвшөөрөлгүй  тагнаж чагнасан асуудлаар ТЕГ-т хандсан

Интернет орчинд нэр бүхий шүүгч, АТГ-ын ажилтнуудын ёс бус бичлэг гарсан. Тус бичлэгт байсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийж, Тагнуулын ерөнхий газарт хандлаа. 

Өмгөөлөгч Д.Баттулга:  "2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгчид, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болон бусад хүмүүс бичигдсэн байдаг. Тус бичлэг дэх хүмүүсийг прокурорын зөвшөөрөлгүйгээр тагнасан, дагасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 21.13-т заасан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тийм учраас өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хууль заасан гэмт хэргийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаад байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

-Дансаар мөнгө шилжүүлсэн нь биеэ үнэлсэн байж болзошгүй гэдгийг  Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Энэ асуудалд тайлбар өгнө үү?

-Миний үйлчлүүлэгчийн тухайд дансны мэдээллийг бүтнээр нь харсан бол бодит байдал тогтоогдоно гэдэг тайлбар өгсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтооно.

-Тэдгээр хүмүүсийн хэд нь гэр бүлийн хүмүүс байсан бэ?

-Яг хэдэн гэр бүлийн хүмүүс байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн найз нөхдөөрөө уулзахыг хориглоогүй. Гэтэл найзуудаараа уулзсаныг нь хууль зөрчлөө гэж тулгаж болохгүй.

-Нийслэлд хатуу хөл хориотой байхад тэдгээр хүмүүс нэгнийдээ очсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Үүнийг тодруулж үзсэн. Хөл хорио суларсан цаг хугацаанд уулзсан. 

 

Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 3