ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт, монгол хэл бичгийн шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 9:00 цагт эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусах юм. 

  • Энэхүү шалгалтад 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.
  • Шалгалтын бүртгэл 2021-04-20 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1