Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна.

Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0