Коронавирусийн халдвар 46 хүнээс илэрлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Коронавирусийн халдвар 46 хүнээс илэрлээ

Өчигдөр нийт 16,777 хүнд вирусийн шинжилгээ хийхэд 46 хүний хариу эерэг гарсан байна. Эдгээр хүмүүсийн 21 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээгээр халдвар батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал бол нэг тохиолдол шинээр илэрсэн аж. Харин үлдсэн 24 нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэрээр болон ажиглах байраар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээнээс батлагдсан юм. 
Шинээр ямар нэг том голомт үүсээгүй ч гэр бүлийн хүрээнд бүртгэгдэж буй халдварууд гарсаар байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.  
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2801 болоо.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн