Автомашин онхолдож, шатсаны улмаас нэг хүн амиа алдлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Автомашин онхолдож, шатсаны улмаас нэг хүн амиа алдлаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр хоёр иргэн автомашинтай зорчиж яваад осолдож, машин шатсаны улмаас нэг иргэн шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат 59 настай, эрэгтэй А, 38 настай, эрэгтэй А нар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд явж байгаад осолдсон аж. Дээрх дуудлагыг 14:55 цагд хүлээн авсан бөгөөд 22:15 цаг орчимд очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0