Бичлэгт гарсан шүүгчдийг Шүүхийн ёсзүйн хороо шалгаж эхэлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Бичлэгт гарсан шүүгчдийг Шүүхийн ёсзүйн хороо шалгаж эхэлжээ

Нэр бүхий шүүгчдийн ёсзүйгүй бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт шалгалт хийж, хариуцлага тооцох уу гэдэг асуудал үүссэн. Харин ШЕЗ-ийн зүгээс "өргөдөл гомдол ирээгүй бол шалгах боломжгүй" гэдэг мэдэгдэл гаргаад байсан юм.  

Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Нэхүүл хөдөлгөөнөөс Шүүхийн ёсзүйн хороонд гомдол ирсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд шалгалт явуулах хуулийн хугацаа 30 хоног аж. Энэ хугацаанд нэр дурдагдсан шүүгч нар тайлбараа ирүүлэх, 30 хоногийн хугацаанд шалгаж дуусахгүй бол дахин 30 хоногоор сунган шалгах зохицуулалттай байна. 

Шүүхийн ёсзүйн хорооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан боловч бусад зургаан гишүүн асуудлыг шалган, шийдвэрлэх боломжтой гэж  Шүүхийн ёсзүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээллээ. 

Хаха 5 3 Буруу 1 Гайхмаар 2 Харамсалтай 5 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 3