Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, нөхцөл байдал, саналыг сонслоо. Уг уулзалтад тэрээр хилээ нээх талаар хөндсөн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ тулаар илүү нухацтай ярилцъя. Хэрэв иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж, мөрдөн, хүн амын 50-иас дээш хувийг түргэн хугацаанд, ямар нэг бэрхшээлгүйгээр вакцинжуулж чадвал хилээ нээхэд илүү дөхөм болно. Мөн Засгийн газар хилээ нээхээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана" хэмээн мэдээллээ. 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар  

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0