Чикаго Буллс өнөөдөр ялалт байгуулснаар сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь хожлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Чикаго Буллс өнөөдөр ялалт байгуулснаар сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь хожлоо

Өнөөдөр Чикаго Буллс талбайдаа Миннесота Тимбервулвсийг нэмэлт цаг буулган авч улирлын 16 дахь хожлоо авлаа. Бүх оддын тоглолт сонгогдсон Зак Лавин өнөөдөр 35 оноо авч, багаа хожилд хөтөллөө. Мөн түүний багийн хамтрагч болох Коби Уайт 20 оноо, 8 с.б.а, 6 о.д, үүнээс гадна таван тоглогч 10-аас дээш оноо авч багаараа жигд тоглосон байна. 2021 оны бүх оддын тоглолтод оролцохоор болсон Зак Лавин энэ улирал 16 удаа 30 ба түүнээс дээш оноо авсан бөгөөд  28.6 оноо, 5.1 с.б.а, 5.1 о.д дундчилж байгаа юм.  

Харин талбайн зочид болох Миннесота Тимбервулс баг энэ улирлын хамгийн муу амжилтыг үзүүлж, хожил нь арав ч хүрээгүй байгаа билээ. Тэд энэ улирлын муу тоглолтоосоо болоод ахлах дасгалжуулагч Раян Саяндерсийг ажлаас нь чөлөөлж шинэ дасгалжуулагч Крис Фэнчийн удирдлаган дор хоёр дахь тоглолтоо хийсэн юм. "Чононууд" сүүлийн 11 тоглолтоос ердөө ганцхан ялалт авсан байна.  Өнөөдөр Малик Бизли 25 оноо, Карл Энтони-Таунс 24 оноо, энэ жилийн драфтын нэг дэх сонголт Энтони Эдвардс 21 оноо авсан ч улирлын найм дахь хожлоо авч чадсангүй. 

Тоглолтын тоймыг хүлээн авч үзээрэй.
 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0