Согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суух айлд ахуйн архидалт болж, эхнэр нь согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад "нөхөр агсан тавихаар нь хутгалчихлаа, цус алдаад байна" гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиход нөхөр болох иргэн М нуруун тус газраа хутгалуулсан шархтай байсан аж. Хохирогчийг ГССҮТ-д шилжүүлэн, эмчилгээ хийлгэж байх үедээ нас баржээ. 

Хэргийг шалгахад талийгаач, эхнэрийнхээ хамт архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ  гэр бүлийн маргаанаас болж, уг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байна. 

Хаха 1 1 Буруу 4 Гайхмаар 2 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0