Лос Анжелес Лейкерс дөрөв дараалан хожигдлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Лос Анжелес Лейкерс дөрөв дараалан хожигдлоо

Өнөөдөр өнгөрсөн улирлын аваргууд болох Лос Анжелес Лейкерс баг өрнөд бүсийг тэргүүлж буй Юта Жаззын талбайд зочлон тоглолоо. Тоглолтын нэгдүгээр үе 23:24-ийн харьцаатайгаар өндөрлөсөн ч талбайн эзэд хоёр болон гуравдугаар үед эсрэг багаасаа 25 оноо илүү авч, улирлын 26 дахь хожлоо баталгаажуулсан билээ. Тоглолтын онооны харьцаа 114:89-ээр өндөрлөсөн нь Лейкерсийн энэ улирлын авсан хамгийн бага оноо болж байгаа юм. Уг тололтод Дэннис Шрөүдер болон Энтони Дэвис нар бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд Лейкерс дөрөв дараалан хожигдлоо. Өнөөдөр Лейкерсээс ердөө гурван тоглогч 10-аас дээш оноо авч, багаараа хасах үзүүлэлттэй байлаа. Харин Юта Жаззаас зургаан тоглогч 10-аас дээш оноо авч, сүүлийн 24 тоглолтынхоо 22-т нь ялалт байгуулаад байна. 
Рүди Гобер 18 оноо, Жордан Кларксон 18 оноо, Бояан Богданович 15 оноо, Донован Митчелл 13 оноо, 10 с.б.а, 8 о.д гүйцэтгэсэн аж. 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0