Спортын сурвалжлагч Б.Сугаржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Спортын сурвалжлагч Б.Сугаржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Спортын кино оператор, гэрэл зургийн сурвалжлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ахмад гишүүн Баатарын Сугаржав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Б.Сугаржав нь 1939 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1959 онд Дорнодын 10 жилийн дунд сургуулийг, 1960 онд МУИС-ийн бэлтгэл ангийг төгссөн. 1960-1962 онд Кино үйлдвэрт туслах оператор, оператороор ажиллаж байгаад 1962-1966 онуудад Польш улсад Кино урлагийн дээд сургууль, ЗХУ-д “Союз спорт фильм” студид спортын кино операторын курс төгссөн. 1966 оноос Монголын Биеийн Тамир, Спортын эвлэлийн Төв Зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1968-1996 онуудад “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинуудад гэрэл зургийн сурвалжлагч сэтгүүлчээр хавсран ажиллаж байсан.

1995 онд Японы Сасакава спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7 мянга гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт шалгарч, номонд хэвлэгдэж байсан. 1996 онд хүү С.Энхжаргалын хамт бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв.

Улсад 35 жил ажилласны 33 жилийг нь зөвхөн Биеийн Тамир Спортын байгууллагад ажиллажээ.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0