Лэди Гагагийн нохойг зэвсэгт этгээд хулгайлжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Лэди Гагагийн нохойг зэвсэгт этгээд хулгайлжээ

АНУ-ын алдарт дуучин Лэди Гагагийн нохойг хулгайлсан хэрэг гарлаа. Тодруулбал, Лос Анжелес хотод Лэди Гагагийн нохойг салхилуулж байсан асрагчийг нь буудан, франц буллдог үйлдвэрийн хоёр нохойг нь хулгайлсан байна. Одоогоор буудуулсан хүний биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд зэвсэгт этгээд гар буугаар гал нээсэн аж. 
Лэди Гага гурван нохойтой, нэг нь халдлага болох үеэр зугтсаныг дараа нь цагдаагийн ажилтан олсон байна. Кожи болон Густав хэмээх нэртэй нохдыг эргүүлэн авчирсан хүнд хагас сая долларын шагнал амлалаа. Лэди Гага уг хэрэг болох үеэр Ромд кино зураг авалтад оролцож байжээ. 
Лос Анжелес хотын цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтэн машинтайгаа Боулевард уруу явсан байж болзошгүй. Гагагийн нохойг анхнаасаа хулгайлахаар төлөвлөсөн эсэх тодорхой биш байна хэмээн мэдээлсэн байна. 
Ташрамд дурдахад, Лэди Гагагийн "Miss asia" нэртэй нохой нь албан ёсны инстагмар хаягтай аж. 

 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0