Таван давхраас шидэгдэж нас барсан гэгддэг реппер М.Алтан-Оргилын хэргийг хаах уу

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Таван давхраас шидэгдэж нас барсан гэгддэг реппер М.Алтан-Оргилын хэргийг хаах уу

Өдгөөгөөс долоон сарын өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр Реппэр ORICE буюу М.Алтан-оргил бусдад зодуулж улмаар таван давхраас шидэгдэж нас барсан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байв.

Хэргийн нэхэн сануулбал, талийгаач М.Алтан-Оргил нь нэг эмэгтэйн гэрт хамт байсан. Тухайн айлын цонхоор цагаан хэрэгсэл унжуулан буух үйлдэл хийж байгаад дөрвөн давхраас унаж хүнд гэмтсэн байна. Улмаар ГССҮТ-д хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа гэмтлээ даалгүй нас барсан байдаг.

Энэхүү харамсалтай хэргийг гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй, гадны нөлөөгүй хэмээн цагдаагийн байгууллагаас прокурорын шатанд хаах саналтайгаар хоёрдугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн байна. Хэрэг гарсаны дараа олон нийт болон ар гэрийнхэнд нь олон хүн дарамталсан, бүлэглэн зодсон, таван давхраас шидсэн хэмээх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байна. Түүнчлэн хамт байсан гэрч, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гадны нөлөөгүй нас барсан нь тогтоогдсон аж. Одоо Нийслэлийн прокурорын газарт хянагдаж хаах эсэхийг шийдэх юм.

Тухайн хэрэг гарсан өдрийн маргааш нь цахим орчинд мэдээлснээр, “Түүнийг хэд хоногийн өмнө хэсэг залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн байдаг.Тэрээр сэхээнд хэвтэн эмчлүүлж байсан ч өнөөдөр бурхны оронд явлаа. Хайран сайхан залуу ид хийж бүтээх насан дээрээ бусдын буруугаас болж нас барсанд үнэхээр харамсаж байна . Гэмт этгээдүүдийг хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье Ум сайн амгалан болтугай”  хэмээн нийтэлж байсан юм.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллэхдээ: "Цахим орчинд тараад байгаа шиг зүйл огт болоогүй. М.Алтан-Оргил гэх иргэн дөрвөн давхраас унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Хүнд зодуулсан зүйл огт байхгүй. Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод 5-н давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал хэмээсэн байдаг.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "талийгаач найз охинтойгоо хамт гэрт нь байх үед гэрийнхэн нь ирснээр цагаан хэрэглэлийг цонхны тагтнаас доош унжуулан өөрөө дамжин буух гэж байгаад унаж нас барсан.  Ингэхдээ талийгаач таван давхраас доош буух оролдлого хийж байгаад дөрвөн давхраас хөл алдан доош унасан харамсалтай хэрэг болсон" гэсэн мэдээллийг тус тус өгч байв.

Хаха 0 7 Буруу 2 Гайхмаар 7 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1