Миннесота Тимбервулвс багийн тоглогч Малик Бизли 12 тоглолтод оролцохгүй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Миннесота Тимбервулвс багийн тоглогч Малик Бизли 12 тоглолтод оролцохгүй

Миннесота Тимбервулвс багийн хамгаалагч Малик Бизлиг 12 тоглолтод оролцуулахгүй хэмээн НБА мэдээллээ. Энэхүү хориг маргаашаас эхлэх бөгөөд Вашингтон Уизардс багийн талбайд Миннесота Тимбервулс зочлон тоглох юм. Малик Бизли өнгөрсөн жилийн есдүгээр сард бусдыг хүчирхийлэхээр заналхийлсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, мужийн шүүхээс 2020-21 оны улирал дууссаны дараагаар засан хүмүүжүүлэх төвд 120 хоног хорих шийдвэр гаргасан билээ. Тэрээр энэ асуудлын талаар "Юуны өмнө бүх фенүүдээсээ уучлалт хүсэж байна. Энэ хүнд хэцүү цаг үеийн туршид надтай хамт байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Би буцаж ирэхдээ илүү сайн хүн, сайн тоглогч болоод ирэхээ амлаж байна" хэмээсэн юм. 
Өдгөө 24 настай Малик Бизли энэ улирал замналынхаа хамгийн өндөр оноог буюу 20.5 оноо дундчилж, багтайгаа дөрвөн жилийн 60 сая долларын гэрээг байгуулсан. Тэрээр гуравдугаар сарын 27-нд Хьюстен Рокетстой хийх тоглолт хүртэл талбайд гарахгүй боллоо. 

Эх сурвалж: Thescore.com

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0