ЭМЯ: 30 хүнээс коронавирус илэрлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
ЭМЯ: 30 хүнээс коронавирус илэрлээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-нд хийсэн шинжилгээнээс нийт 30 хүнээс халдвар илэрсэн байна. Үүний 16 нь "Нэг хаалга-Нэг шижилгээ" арга хэмжээнд холбогдолтой тохиолдлууд, бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглалт, тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээнээс вирус илэрсэн байна. Ойрын хавьтлын 630 гаруй хүн байгаа учир дахин том голомт үүсэж магадгүй тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Мөн сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрснээр нийт өвчилсөн хүмүүсийн 76 хувь нь эдгэрсэн байна. 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн