Цагдаагийн ажилтнууд бие бие рүүгээ гал нээж, хоёулаа амиа алдлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Цагдаагийн ажилтнууд бие бие рүүгээ гал нээж, хоёулаа амиа алдлаа

Филиппин улсын хүчний байгууллагынхан хар тамхины наймаачдыг барих ажиллагаанд хоёр цагдаагийн ажилтан амиа алдаж, нэг алба хаагч шархаджээ. Тодруулбал, хар тамхины наймаачдыг барих ажиллагаанд оролцож байсан цагдаагийн хоёр алба хаагч бие биенээ мэдэлгүйгээр гал нээж хоёулаа амиа алдсан хэрэг гарсан байна. Амиа алдсан хоёр ажилтны нэг нь Филиппиний цагдаагийн газрынх, нөгөөх нь Филиппиний хар тамхитай тэмцэх газрынх байсан аж. Буудалцаан яг ямар учраас болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 
Цагдаагийн байгууллагын ажилтны мэдээлснээр үнэхээр харамсалтай хэрэг гарсан ч энэ нь хамтын ажиллагаанд ямар нэг саад бэрхшээл үзүүлэхгүй хэмээсэн байна. Ямартай ч мөрдлөг эхлүүлж, үнэн мөнийг тогтоож, хэнд хариуцлага тооцох ёстой гэдгийг олно гэлээ. 

Филиппиний ерөнхийлөгч Родриге Дутерте 2016 онд засгийн эрхэнд гарснаас хойш хар тамхины эсрэг "дайн" зарлаж, хар тамхины наймаачид, хэрэглэгчидтэй хатуу тэмцэхээ зарласан. Үүнээс хойш зэвсэгт мөргөлдөөнүүд гарч, олон хүн амиа алдсан талаар Цагдаагийн байгууллага болон хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Хаха 0 0 Буруу 2 Гайхмаар 2 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0