Вашингтон Уизардс сүүлийн долоон тоглолтын зургаад нь ялалт байгууллаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Вашингтон Уизардс сүүлийн долоон тоглолтын зургаад нь ялалт байгууллаа

Өнөөдөр Дэнвэр Наггетс талбайдаа Вашингтон Уизардсийг хүлээн авч тоглолоо. Уизардс сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь хожсон бол Наггетс гурав хожиж, гурав хожигдоод байсан билээ. Тоглолт эхнээсээ сонирхолтой өрнөж, оноо хол тасраагүй, ээлж дараалсан довтолгоонууд үргэлжилсэн  гал гарсан тоглолт боллоо. Талбайн эздээс Расселл Уэстбрүүк замналынхаа 155 дахь гурван аравтыг гүйцэтгэж, Домогт Оскар Робертсонг гүйцэхэд 27 гурван аравт үлдлээ. Мөн Брэдли Бил 33 оноо авч, багийнхаа 12 дахь хожлыг авчирахад том тус хүргэлээ. Тэрээр өнгөрсөн улирал 30-аас дээш оноо дундчилж байгаа ч бүх одод болж чадаагүй анхны тоглогч болж байсан бол энэ удаагийн бүх тоглолтод гараанд гарахаар болсон билээ.
Харин талбайн эздээс Жамал Мюррей 34 оноо 6 с.б.а, 6 о.д, Никола Йокич 24 оноо, 11 с.б.а, 7 о.д, Майкл Портер Жуниор 18 оноо, 10 с.б.а гүйцэтгэсэн ч хоёр онооны зөрүүтэй хожигдож, улирлын  15 дахь ялагдлаа хүлээлээ. 

Эх сурвалж: Thescore.com

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0