Тайгер Вүүдс дахиад хагалгаанд орж магадгүй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Тайгер Вүүдс дахиад хагалгаанд орж магадгүй

Манай цагаар өнгөрсөн лхагва гарагт автомашины осолд орсон алдарт гольфчин Тайгер Вүүдс ямар нэг аминд халтай гэмтэл авалгүй хоёр хөлөндөө хагалгаа хийлгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр ухаан орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа ч түүний эдгэрэлт, биеийн байдал хэзээ сайжрахыг эмч нар хэлж мэдэхгүй байна. Түүний хагалгааг Торранс дахь Харбор-UCLA эрүүл мэндийн төвд хийсэн бөгөөд Пүрэв гарагт Лос-Анжелес дахь Cedars-Sinai эмнэлэг рүү шилжүүлсэн аж.
Хагалгааны талаар Харбор-UCLA эрүүл мэндийн төвийн дарга "Бид энэ цаг үеийн хамгийн гайхалтай тамирчдын нэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэндээ туйлын их баяртай байна" хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өдгөө 45 настай Тайгер Вүүдс хоёр хоногийн өмнө Калифорниа мужид машинтайгаа явж байгаад 07.00 цагийн орчим замын хажуу уруу орж осолдсон юм. Түүний ослын шалтгааныг хурд хэтрүүлсэн хэмээн дүгнэсэн билээ.  

Эх сурвалж: CNN

 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0