Б.Отгонбаяр: Өнгөрсөн намар цэрэг дэглэсэнг бид өчигдөр мэдэж, шалгаж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө

Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд цэргүүд нэгнээ дэглэж байгаа бичлэг цацагдсан. Тэгвэл энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодрууллаа. "Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийн учир шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэхүү бичлэг нь өнгөрсөн оны есдүгээрд сард 032-р цэргийн ангид цэргүүд хоорондоо дүрмийн бус харилцаа гаргасан талаарх бичлэг байсан. Одоогоор тухайн ангид шалгалт явуулж байна. Бусадтайгаа зүй бус харьцсан цэргүүд үүрэгт албанаас чөлөөлөгдөхөөсөө өмнө ийм үйлдэл гаргасан.
Харин дэглүүлсэн цэргүүд үүрэгт албаа хааж, анги нэгдлийн өдөр тутмын арга хэмжээнд хэвийн оролцож байна. Ийм хэрэг гарсанд нийт ард иргэдээсээ хүлцэл өчье. Цэргүүд чөлөөт цагаараа ийм зүй бус үйлдэл гаргасанд харамсаж байна. 
Өнгөрсөн оны есдүгээр сард ийм зүйл болсныг мэдээгүй. Харин цахим сүлжээнд уг бичлэг цацагдсанаас хойш ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Бичлэгт гарсан цэргүүдээс хэдэн хүнд хариуцлага тооцох нь тодорхойгүй байна" хэмээн мэдээллээ. 

Хаха 0 11 Буруу 4 Гайхмаар 2 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 8