Чамайгаа хайрла юу

Хүний амьдралын хамгийн сайхан нь хайрлах, хайрлуулах. Тэрхүү хайрыг магтан дуулсан олон дуунуудыг нэгээр нэмж Дуучин Б.Чанцалдуламын “Чамайгаа хайрла юу” шинэ уран бүтээлээ дэлгэлээ.
Дээрх уран бүтээлийн үгийг Б.Мөнхжаргал, Аяыг Э.Эрболд зохиожээ. Чамайг хайрла юу дууны утга санаа нь дэргэдээ харагдахгүй ч оршин байгаа хайраа нандигнан хайрлахын учгийг, хайрлахын жаргалыг энэхүү дуугаараа мэдрүүлэхийг хүсчээ. Тус дуу нь клиптэйгээр өнгөрсөн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болсон байна. Дууны клипэнд “B&B Mongolian Fashion” салоныг үүсгэн байгуулагч Г.Батболд, А. Батзул нар өөрсдийн хайрын түүхийг мөнхлөн үлдээж, тогложээ.