К.Д.Романовский: 30 тэрбумын хувьцаагаа найз Д.Бат-Эрдэнэд хулхидуулаад, 3 жил болж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
К.Д.Романовский: 30 тэрбумын хувьцаагаа найз Д.Бат-Эрдэнэд хулхидуулаад, 3 жил болж байна

Гуч гаруй тэрбум төг­рөгийн үнэ бүхий хувьцаагаа оюутан цагийн дотны найз, одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд луйвардуулсан гэх ОХУ-ын иргэн Конс­тантин Димитриевич Романовский Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ил захидал бичсэн нь гурван жилийн өмнө. Энэ хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй, хуулийн шатанд шалгагдсаар л байгаа аж. 

Уг захидлын эзэн ОХУ-ын иргэн Конс­тантин Димитриевич Романовскийн  ярилцлагыг хүргэж байна. 

-Монгол Улсын Ерөн­хийлөгчид хандаж бичсэн таны захидлын талаар тодруулъя.

-Нөхөрлөл, тодруулж хэлбэл оюутан ахуйн нөхөр­лөлөөс минь энэ бүхэн эхлэлтэй гэж хэлж болно. Оюутны жижиг умгар өрөөнд гоймон, консерав, гахайн өөх гээд л тал талаас нийлүүлсэн хоолоо хувааж идэж байсан олон сайхан монгол нөхдөө одоо ч би санаж байна. Цэнгэл, Отгонбаатар, Бат-Эрдэнэ гээд л... ЗХУ-ын үеийн Урал, Свердловск хот социализмын үед хаалттай хот байлаа. Зөв­хөн монголчууд, монгол оюутнууд л энэ хотод амьдарч, суралцах эрхтэй байв. Гэхдээ их чанга хатуу хараа хяналт дор. Тэр үед гадаад оюутнууд хичээлээс гадуур арилжаа наймаа хийх өөр хот руу явах нь илэрвэл өчиггүй хөөгдөнө. Тиймээс л бид арга сүвэгчилж монгол найз нарынхаа авчирсан арьс үс, малгай, нарийн хилэн зэрэг ховор нандин барааг борлуулж өгнө. Мөн тэдэндээ хэрэгтэй зүйлийг нь ч боломжоороо олж өгнө. Энэ харилцаа маань гүнзгийрсээр Орос-Монгол хоёр улсыг дамнасан бизнесийн хамтрагчид зарим найзууд маань ч сайн бизнесмэн болтлоо өргөжсөн юм. Харамсалтай нь, энэ бүхэн одоо сайхан түүх болон үлджээ.

-Таны захидлаас үзэхэд таныг хохироосон гэх хүн нь манай улсын нэр­тэй бизнесмэн, улстөрч “Ажнай” хэмээх тодот­гол­той Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бололтой. 

-Эхэндээ ийм юм болоод байгаад итгэж өгөөгүй. Бид оюутан ахуйгаасаа л найзалж нөхөрлөж бие бие­нээ түшиж ирсэн улс. Хо­рин хэдхэн настайгаасаа л нөхөрлөсөн гэсэн үг шүү дээ. Гэтэл би тун удахгүй 58 нас хүрэх гэж байна. Өдий насанд нөхөрлөл ингэж дуусч байгаа нь тун харамсалтай хэрэг. Би хэдэн жилийн өмнө Д.Бат-Эрдэнэ найзынхаа урилгаар Монголын өмнийн говьд гэр бүлээрээ айлчилж, үзэсгэлэнт байгалийг нь биширч явлаа. Би гурван сайхан охинтой хүн л дээ. Олон жил хүсч мөрөөдөж явсан хүүгээ бид тэгэхэд олсон юм. Одоо хүү маань 10 нас хүрэх гэж байна. Түүний маань монгол нэр нь Батхаан. Эхнэр бид хоёрын нууцхан хүсч явсан хүү минь Монголын тэр сайхан нутагт олдсонд бэлгэшээж, энэ нэрийг өгсөн хэрэг. Хүү маань ч нэрэндээ их дуртай. 

Шүүх нь шударга ажилладаг бол Монгол Улс хөгжих асар их нөөц бололцоотой.

 

 

 

Хаха 0 4 Буруу 7 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 15