Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг дахин байршуулах хүсэлт өгсөн ч шүүхээс татгалзлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг дахин байршуулах хүсэлт өгсөн ч шүүхээс татгалзлаа

“Ардчилсан нам”-ын цахим мэдээллийн санд тус намын даргаар С.Эрдэнийг дахин байршуулж, тэмдэглэлийг сэргээлгэх тухай хүсэлт, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хэлэлцлээ. Улмаар хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Ингэснээр С.Эрдэнэ АН-ын даргын тамга, тэмдгийг эзэмших эрхгүй этгээд болж таарав. Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан аж.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2