Нигер улсад зэвсэгт этгээдүүд 300 гаруй охидыг хулгайллаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Нигер улсад зэвсэгт этгээдүүд 300 гаруй охидыг хулгайллаа

Нигерийн орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагийн өглөө буутай этгээдүүд 300 гаруй охидыг хулгайлсан байна. Одоогоор тэднийг хэн болох ямар учраас хулгайлсан нь тодорхой биш байгаа аж. Тэднийг Замфара мужийн Жангебе тосгоноос барьцаалан ой уруу авч явсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Зэвсэгтэй этгүүдүүд сургуулийн насны хүүхдүүдийг хулгайлах хэрэг үе үе гардаг ч сүүлийн хэдэн долоо хоногт ийм их тооны сурагчийг хулгайлсан явдал бүртгэгдээгүй байсан юм. 
Уг хэргийн талаар Нигерийн Ерөнхийлөгч Мухамеду Бухари "Үнэхээр хүнлэг бус үйлдэл гаргаж байна. Бид гэмгүй сурагчдыг барьцаалж их хэмжээний төлбөр нэхэж буй дээрэмчдэд яасан ч бууж өгөхгүй. Бидний туйлын зорилго бол хулгайлагдсан хүүхдүүдийг эрүүл саруул, ямар ч бэртэл гэмтэлгүй эргүүлэн авчрах нь нэн тэргүүний асуудал" хэмээлээ.
Өнгөрсөн долоо хоногт Нигерийн Кагара хотод 27 сурагч, 15 багш, ажилчид нийт 42 хүнийг зэвсэгт этгээдүүд барьцаалсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 
Эх сурвалж: BBC

Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0