Өчигдөр (2020.02.28) МАН-ын удирдах зөвлөлийн нөлөө бүхий гишүүд МАН-ын зургаан давхарт нууцаар уулзалдаж үүсч буй зарим асуудлыг ярилцсан байна. Тус уулзалтад Сүхбаатарын Батболд гишүүн өөрт нь тулгарч буй асуудлыг нэгд нэгэнгүй бусдадаа тайлбарласан тухай мэдээлэл байна.
Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд татгалзах зүйлгүй” гэж мэдэгдсэнээс эхлэн өөрт нь зохиомол хэрэг үүсгэж, худал хуурмаг сурталчилгаа явуулж буй бүлэг этгээд болон тэдний хэвлэл мэдээлэлд төлсөн төлбөрийн тухай зургаан хавтас баримт материал бусдадаа танилцуулсан байна.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн илэрсэн оффшорыг баллуурдахын тулд шүүх прокурорын хувийн сүлжээгээ хөдөлгөн Сү.Батболдыг мухардалд оруулж буй тухай ярьжээ. Уг асуудал намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж гишүүд шүүмжилсэн бол зарим гишүүд шүүх засаглалыг буруутгаж Сү.Батболдыг хамгаалах тухай ярьсан байна. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Сү.Батболдод хандан “Хүсэлтээ өгөөд нийтэд нээлттэй шалгуул, асуудлаа нэг мөр мухарла, Х.Баттулга ч шалгуулах ёстой” гэсэн үг хэлсэн байна.
Сэтгэгдэл
Нэр