"Soul" хүүхэлдэйн кино "Алтан бөмбөрцөг" кино нааадмын шилдгээр тодорлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
"Soul" хүүхэлдэйн кино "Алтан бөмбөрцөг" кино нааадмын шилдгээр тодорлоо

Яг одоо 78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадам Калифорниа мужийн Бэвэрли Хилсст зохиогдож байгаа билээ. Тэгвэл уг наадмын шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг 2020 оны сүүлээр нээлтээ хийсэн "Сүнс" (Soul) шалгарлаа. Тус бүтээл нь Жое Гарднер хэмээх хөгжмийн багшийн талаар өгүүлэх бөгөөд холливудын алдарт жүжигчин ''Django'' ''Robin Hood'' зэрэг киноны гол дүрд тоглосон Жеми Фокс Жое Гарднерт дуу оруулсан юм. Мөн энэхүү бүтээл коронавирусийн тархалтаас болоод кино театрд нээгдэх боломжгүй болж, 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд видео  стрийм хэлбэрээр цацагдсан Дисней болон Пиксар кино компанийн анхны бүрэн хэмжээний бүтээл болсон билээ. 
"Сүнс" хүүхэлдэйн киноны найруулагч Пит Доктер "Бид энэ дэлхийд юу тохиолдохыг удирдаж чадахгүй. Гэвч гайхалтай жазз хөгжимчин шиг энэ бүх зүйлийг сайн тал уруу эргүүлэхийг хичээх хэрэгтэй" хэмээн хэллээ. 
"Алтан бөмбөрцөг" наадам 1943 оноос эхлэн өдийг хүртэл зохиогдож байгаа бөгөөд 2006 оноос эхлэн "шилдэг хүүхэлдэйн кино" төрөлтэй болсон юм. Тэр жил "Cars" хүүхэлдэйн кино анхны шагналыг авч байсан аж. 


Эх сурвалж: CNN, Wikipedia 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0