Сагсчин залуус амиа алдсан хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Сагсчин залуус амиа алдсан хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлнэ

Өнгөрсөн сард хоёр сагсчин амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажил дуусаж, шинжилгээний хариу гармагц прокурорын байгууллага руу шилжүүлэх юм байна. Тодруулбал, "хэрэгт холбогдогч нас барсан" гэх шалтгаанаар хэргийг  хаах саналаа цагдаагийн байгууллагаас Нийслэлийн прокурор руу хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Хэргийн нэхэн сануулбал, хоёрдугаар сарын 07-ны шөнө залуу тамирчид Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байх нэгэн орон сууцанд согтууруулах ундаа ууж, иргэн И нь Ц-г тус орон сууцны 9 давхрын лифтний дэргэд хутгалж хөнөөсөн байдаг.  Улмаар Түргэн тусламж  ирж үзлэг хийж байх явцад нас барсан болохыг нь эмч хэлэхэд И нь иргэн У-гын гэр лүү орж 15 давхрын цонхоор үсэрч нас барсан билээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Харин задлан шинжилгээний хариу гарсан даруйд хаах саналаа уламжлах юм байна.

Хаха 0 1 Буруу 2 Гайхмаар 5 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 4