У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсны нэг том шалтгаан нь нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал байлаа. Тухайн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөржүүлсэн, санхүүжүүлсэн, иргэдийг турхирсан хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимаас мэдэгдсэн билээ. Тухайлбал тэрбээр "Дахиж долоодугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" хэмээсэн юм.
Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга: "Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын Ерөнхий Газар болон Цагдаагийн Ерөнхий Газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа" гэсэн.
Тэдний харц тулгаран байж нэгэндээ хаясан гомдлын ч гэмээр үгч Төрийн ордноос гурван сая монголчуудад хүрээд даруй нэг сарын хугацаа өнгөрч байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр уг жагсаалыг өдөөн турхирсан нь тогтоогдвол Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 -т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Еренхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасны дагуу асуудал өрнөнө.
Төрийн хоёр өндөрлөгийн хэн нь үнэн бас худал хэлсэн асуудал хуулийн байгууллагд шалгагдаж байгаа. Энэ хэргийн шалгалтын ажиллагааны явцын талаар зарим эх сурвалжаас тодруулахад, У.Хүрэлсүхийн мэдэгдэл нотлогдож болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тухайлбал,
- Тухайн жагсаалд оролцсон улстөрийн тодотголтой тэмцэгчдийг дэс дараалан дуудаж, тайлбар мэдүүлэг авсан
- Жагсаалыг эхлүүлсэн "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын "Ерөнхийлөгч төр засгийг огцруулах жагсаал болгон хувиргалаа" хэмээн шууд дамжуулсан бичлэг
- АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр "Жагсаалд Ерөнхийлөгч Х.Баттулгын төлбөртэй хүмүүс оролцож, жагсаалыг дэвэргэж байна" хэмээн шууд дамжуулсан бичлэг
- Жагсаалд оролцсон иргэдэд 20 000 төгрөг тараасан
- Архи тараасан
зэрэг олон нийтийн хэдийн мэдсэн мэдээллүүд, мөн ноцтой нотлох баримтуудыг цуглуулан шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл
Нэр