Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын залилангийн хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын залилангийн хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо

Өнөөдөр шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан ч хойшилжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгчдэгч нарын гэм буруугийн хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товложээ. Харин яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна. Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0