Хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхдээ УОК, Засгийн газраас зөвшөөрөл авна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхдээ УОК, Засгийн газраас зөвшөөрөл авна

Коронавирусийн эсрэг вакцинийг дэлхийн том том гүрнүүд, биотехникийн лабораториуд судалж хөгжүүлэн, одоогоор зургаан төрлийн вакцинийг дэлхий дахинд хэрэглэж байгаа билээ. Манай улсад "АстраЗенека" вакциний хамгийн анхны тарилгыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсэн юм. Үүнээс хойш Монгол Улсад албан ёсоор дархлаажуулалтын ажил эхэлсэн билээ. Тэгвэл хувийн хэвшлийн байгууллагууд вакцин оруулж ирье гэвэл УОК болон Засгийн газарт хүсэлтээ өгөн зөвшөөрөл авах шаардлагатай аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон "200,000 харилцагчаа үнэ төлбөргүй вакцинжуулна" хэмээн мэдээлж байсан бол Монос групп Астразенека вакцинийг оруулж ирнэ гэж байсан билээ.

Хаха 0 0 Буруу 2 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0