Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байна

Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд хилийн хяналтын байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Хуралдаанаар хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм.   

Мөн Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0