Цэцэрлэгт хүрээлэнгийн усанд тоглож байгаад амиа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шүүнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Цэцэрлэгт хүрээлэнгийн усанд тоглож байгаад амиа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шүүнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд өсвөр насны дөрвөн хүүхэд тоглож байгаад живж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарч байв.

Талийгаач хүүхдүүд Дэнжийн мянга орчимд амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр тоглох талбай хайж яваад тийш очиж эндсэн байдаг. Энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорын хяналттай шүүх рүү шилжлээ. Тун удахгүй уг хэргийн шүүх хурлын тов зарлагдах юм.

Тодруулбал, “Ханталст” ХХК-ийн ашиглаж буй талбайд байгуулсан хиймэл нуурт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг байсан 11-15 настай М.Б, М.О, С.Г, Б.Б нар живж нас барсан юм. Уг хэрэгт холбогдуулан тус компанийн захирал Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гадаад худалдаа болон худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа буюу “Баянзүрх” захыг эзэмшигч дээрх компанийн захирлыг ийнхүү буруутгахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснийг гол үндэслэл болгожээ.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0