Мьянмарт жагсаалд оролцож байсан 38 хүн амиа алдлаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Мьянмарт жагсаалд оролцож байсан 38 хүн амиа алдлаа

Мьянмар улсад болж буй иргэд болон цагдаагийн алба хаагчдын мөргөлдөөнөөс болж өчигдөр 38 хүн амиа алдсан талаар тус улсад байх НҮБ-аас мэдээлсэн байна. Энэхүү жагсаал Мьянмар улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарсантай холбоотой билээ. Олон тооны эсэргүүцэгч нар гудамжинд гарч, хуучин удирдагч Ан Сан СуЧи болон түүний парламентийн гишүүдийг суллахыг шаардаж байгаа юм. Жагсагчид сүүлийн дөрвөн долоо хоногийн турш нэг ч өдөр алгасалгүй эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч сүүлийн хоногуудад цагдаагийн алба хаагчид гал нээж, нулимс асгаруулагч, цайруулагч(flashbang), хурц гэрэл цацарч, чанга чимээ гаргадаг бөмбөгийг (stun grenade) хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс улбаалан 38 хүн амиа алдаа.   

Тэнд байсан гэрч нарын ярьж байгаагаар "Цагдаа болон цэргүүд ямар ч анхааруулга өгөлгүйгээр буудаж эхэлсэн. Хүчний байгууллагын алба хаагчид зарим нь резинэн сумаар галлаж, зарим нь байлдааны сумаар жагсагчид уруу гал нээсэн. Жагсагчид ямар ч зэвсэггүй байсан. Мөн цагдаа нар жагсагчдыг эмчилж буй хүмүүсийг зодож байгаа, гудамжинд байгаа хүмүүс буудуулаад унаж буй дүрс бичлэгүүд цацагдсан. Баттай биш ч тэдний хэрэглэсэн буу 9мм-ийн сумтай хагас автомат байсан" хэмээн ярьжээ. Амиа алдсан хүмүүсийн дотор 14, 17 настай хүүхдүүд ч байсан байна. Монива хотод зургаан хүн буудуулан, газар дээрээ амьсгал хураасан бол 30 гаруй хүн шархадсан талаар "Reuters" агентлаг мэдээллээ. 
Нэгдсэн үндэсний байгууллагаас Мьянмарын төрийн эрхийг гартаа авсан генералуудын эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC, CNN

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0