Коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэдэг 100 гаруй этгээдийг илрүүллээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэдэг 100 гаруй этгээдийг  илрүүллээ

БНХАУ болон Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага хамтран "Ковид-19"-ийн хуурамч вакцин үйлдвэрлэдэг 100 гаруй этгээдийг баривчилсан талаар Интерпол мэдээллээ. БНХАУ-д цагдаагийн алба хаагчид 80 гаруй этгээдийг хуурамчаар вакцин үйлдвэрлэдэг үйлдвэр дээр нь саатуулж 3000 гаруй дозыг илрүүлсэн байна. Харин Өмнөд Африкийн Гаутенг хотод Хятад улсын гурав, Замби улсын нэг иргэнийг 2400 ширхэг хуурамч вакцин хадгалсан агуулахад байхад нь саатуулсан аж.

Баривчилгаа яг хэзээ болсон нь тодорхойгүй байна. Энэхүү хуурамч вакцинийг хамгийн анх өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Африкийн "Sunday Times newspaper" мэдээлж байсан юм. Мөн Интерполын мэдээлснээр дахин хэд хэдэн хуурамч вакциний мэдээлэл ирсэн хэмээсэн байна. 
"Ковид-19" цар тахал нь 2.5 сая гаруй хүний аминд хүрч, дэлхий даяар 115 сая хүн өвчилсөн билээ. 

Эх сурвалж: BBC

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0