ТЖ Макконел 10 бөмбөг таслалттай гурван аравт гүйцэтгэлээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
ТЖ Макконел 10 бөмбөг таслалттай гурван аравт гүйцэтгэлээ

Индиана Пейсерс багийн сэлгээний тоглогч, хамгаалагч ТЖ Макконел өнөөдрийн тоглолтод "галзуурлаа". Тэрээр өнөөдөр 16 оноо, 13 оновчтой дамжуулалт, 10 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Хэрвээ Макконел дахиад нэг бөмбөг таслалт хийсэн бол НБА-ийн түүхэн дэх нэг тоглолтод хамгийн их бөмбөг тасалсан(11) Нью Жерси Нетс багийн Кендалл Гинний амжилттай зэрэгцэх байсан юм. Ямартай ч тэрээр өнөөдөр гайхалтай тоглолтыг толилууллаа. Макконел эхний хагаст есөн удаа бөмбөг тасалсан нь шинэ дээд амилт болж байгаа бөгөөд 1998 оноос хойш оноо, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар гурван аравт гүйцэтгэсэн анхны тоглогч, Пейсерсийн өмсгөлтэй сэлгээнээс тоглолтод оролцон гурван аравт хийсэн 1993 оноос хойших анхны тоглогч болж байгаа юм. Мөн НБА-ийн тоон статистик 1973 оноос хойш албан ёсоор бүртгэгдэж эхэлснээс хойш бөмбөг таслалттай гурван аравт гүйцэтгэсэн 11 дэх тоглогч боллоо.
Өдгөө 28 настай тэрээр НБА-д тоглосон 415 тоглолтдоо 1.2 бөмбөг таслалт дундчилдаг, энэ улирал 25.1 минутыг талбай дээр өнгөрүүлж байгаа нь түүний замналын хамгийн олон минут юм. 

Эх сурвалж: Thescore.com

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0