Бусдыг дарамталж, эд хөрөнгө нэхсэн Х.Бээжингийн шүүх хурал болно

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Бусдыг дарамталж, эд хөрөнгө нэхсэн Х.Бээжингийн шүүх хурал болно

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл ангиад зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлж, тов зарлагдлаа. Тодруулбал, Х.Бээжинг гэм буруутай эсэхийг гуравдугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм.

Хэргийг эргэн сануулахад, Х.Бээжин нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нөхөрлөл” уул уурхайн компаний үйл ажиллагаанд эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байна.

Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 2