Чангшин их сургуульд 2021 оноос эхлэн суралцах оюутнуудын хичээл эхэллээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Чангшин их сургуульд 2021 оноос эхлэн суралцах оюутнуудын хичээл эхэллээ

Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран 8 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн хос диплом олгох хөтөлбөрт хамрагдах 31 оюутан тусгай үүргийн нислэгээр Солонгос улсыг зориод байна.

Мөн өнгөрсөн хоёр жилд Чангшин их сургуульд суралцсан 15 оюутан өнөөдөр /2021.03.02/ эх орондоо ирсэн юм.

Одоогийн байдлаар  тус сургуульд  Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч цагдаагийн удирдлага, галын аюулгүй байдлын инженер, компьютер, програм хангамжийн инженерчлэл буюу  кибер аюулгүй байдал зэрэг мэргэжлээр суралцаж байгаа юм.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0