Б.Жавхлан: 2020 онд ДНБ-ний өсөлт зургаан хувь буурсан

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Б.Жавхлан: 2020 онд ДНБ-ний өсөлт зургаан хувь буурсан

Сангийн сайд Б.Жавхлан : 

“Төр өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авсан. Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг.

2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байр цомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна. Хэрвээ ингэвэл банкуудын нөхцөл муудвал  төсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна. Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа. 10 их наядын төлөвлөгөө банкуудын баланс дээрээ шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч.

Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно.  48 мянган аж ахуйн нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна” гэсэн юм.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0