Шадар сайд "МАРТЫН 8"-ныг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Шадар сайд "МАРТЫН 8"-ныг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Ирэх даваа /2021.03.08/ гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан "Март-8" баярын өдрийг тэмдэглэхгүй байхыг уриалж, өөрийн цахим хуудаснаа уриалга гаргажээ. 

"Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.

Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөа болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг эрчүүд, эмэгтэйчүүдээсээ уриалж байна.

Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэсэн байна. 

Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0