Х.Сонинбаяр шүүгчийг ЁС ЗҮЙН хороогоор өнөөдөр хэлэлцэнэ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Х.Сонинбаяр шүүгчийг  ЁС ЗҮЙН хороогоор өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, Ц.Тувааныг өнгөрсөн онд АН-ын намын даргын албан тушаалд томилох шийдвэр улсын дээд шүүхээс гаргасан байдаг.  Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч Х.Сонинбаяр 2020.11.04-нд шийдвэр гаргаж, Ц.Тувааныг тус намын дарга гэж шүүхийн цахим бүртгэлд бүртгэсэн байдаг.

Харин энэ асуудлаар маргаан үүсч, АН-ын зарим гишүүд нэхэмжлэл гаргаснаар 2021.01.14-ний Улсын Дээд Шүүхийн хуралдаанаар Ц.Тувааныг АН-ын дарга биш хэмээн үзэж, цахим бүртгэлээс хассан байна.

Шүүгч Х.Сонинбаярыг АН-ын даргын суудлын төлөөх хуйвалдаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, оролцсон байж болзошгүй гэж АН-ын одоогийн удирдлагууд хардаж байгаа учир Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгуулахаар өргөдөл гаргажээ.

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн хорооны хурлаар тус хууль бус шийдвэрийг гаргасан шүүгч Х.Сонинбаярыг авч хэлэлцэхээр боллоо. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг шууд дамжуулалтаар хүргэнэ.

 

Хаха 2 0 Буруу 2 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0