Шинэ Зеландад 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Шинэ Зеландад 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Шинэ Зеландад 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл бүртгэгдсэн Кермадекийн аралд маш том цунами болох эрсдэл үүссэн байна. Азаар газар хөдлөлтөөс улбаалан ямар нэг байгалийн гамшигт үзэгдэл болоогүй ч тухайн аралд амьдардаг иргэд маш их айдаст автсан талаар мэдээлсэн байна. Чичирхийлэл мэдрэгдсэн газарт оршин суудаг хүмүүсийн гар утсанд "Яаралтай зугт" гэх зурвас ирсэн бөгөөд цунамигийн дохио ч дугарсан байна. Мөн далайн эрэгтэй ойр амьдардаг хүмүүсийг "гэрээсээ яаралтай гарч, хорогдох газарт оч, цунами болох магадлалтай" хэмээн анхааруулсан аж. 

Кермадекийн арлууд нь Шинэ Зеландын хойд арлаас зуун хойд хэсэгт оршдог юм. Газар хөдлөлтөөс болж, Америкийн Самоа, Хавай арлуудад цунамигийн сэрэмжлүүлэг зарлагдсан ч цуцалсан байна. Энэхүү 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт нь 2018 оны наймдугаар сард болсон 8.2 баллын хүчтэй чичирхийллээс хойших хамгийн өндөр хэмжээнийх юм.

Эх сурвалж: BBC

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0