УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн дүү хахууль өгсөн хэргээр шалгагдаж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн дүү хахууль өгсөн хэргээр шалгагдаж байна

ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн авга дүү ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хоёр хоног саатуулагдаж байгаад суллагдсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнжаргалын хүү С.Эрдэнэбаяр өдгөө АТГ-т эрх бүхий албан тушаалтанд хээл хахууль өгсөн хэргээр шалгагдаж байгаа юм.

Учир нь тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр Дархан цаазад ууланд газар авах зорилгоор Богд хан уулын хамгаалалтын захиргааны Оюут, Монголжин гэх хоёр ажилтанд 10 сая төгрөгийн хээл хахууль өгч байх үедээ АТГ-ын мөрдөгчдөд үйлдэл дээрээ баригдсан юм. АТГ-ын мөрдөгчид түүнийг тухайн өдөр цагдан хорьсон ч хоёр хоноод суллагдсан. Шүүхээс С.Эрдэнэбаярыг хорих шаардлагагүй хэмээн үзжээ.

Газар авах зорилгоор албан тушаалтанд өгсөн 10 сая төгрөгийг ТЭСО корпорацийн нягтлангаас авсан гэх баримт байгаа талаар хэвлэлийн хуудаснаа нийтэлжээ. Өөрөөр хэлбэл, Богдхан ууланд газар авах гэсэн нь ТЭСО корпорацитай хамааралтай болох нь үүгээр нотлогдож байгаа аж.

Уг хэргийн дараахан ТЭСО корпорацийн цахим хуудсаар мэдэгдэл гаргаж байв. Тухайн мэдэгдэл, ТЭСО ХХК-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байгаатай холбоотой мэдэгдэл хүргүүлж байна.

Одоогийн байдлаар тус компанийн нэг ч ажилтан цагдан хоригдсон, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй хэмээн бичсэн байсан юм.

МЭДЭГДЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Энэ асуудлаар бид холбогдох шалгаж буй албаны эх сурвалжуудаас тодруулахад, Шалгагдаж байгаа нь үнэн гэсэн мэдээлэл өгсөн юм.

Хаха 1 1 Буруу 2 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0