Токиогийн олимпын бамбарыг дэлхийн хамгийн өндөр настай хүн барина

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Токиогийн олимпын бамбарыг дэлхийн хамгийн өндөр настай хүн барина

Токиогийн олимпын бамбарыг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй ирэх тавдугаар сард барина. Кане Танака хэмээх 118 настай япон эмэгтэй, хүн төрөлхтөн тохиолдсон хоёр том тахлыг биеэрээ туулсан нэгэн юм. Түүнийг олимпын бамбарыг барих үед гэр бүлийнх нь хүмүүс 100 метрийн ихэнхийг нь тэргэнцэр дээр түрэх бөгөөд дараагийн хүнд бамбараа шилжүүлж өгөх сүүлийн хэдэн алхмыг Кане Танака өөрөө хийх аж. Танакагийн хүүхдүүд олимпын бамбарыг барихад нь зориулж өнгөрсөн нэгдүгээр сард болсон төрсөн өдрөөр шинэ пүүз бэлэглэжээ. 

"Тэр ийм өндөр настай хэрнээ одоог хүртэл идэвхтэй хөдөлгөөнтэй байна гэдэг бол гайхалтай" хэмээн түүний 60 настай ач хүү мэдээлсэн байна. Олимпын бамбарыг хамгийн өндөр насандаа барьсан дээд амжилтыг 2016 оны Риогийн бамбарыг 106 настайдаа барьсан Бразилийн иргэн Айда Геманкүэ эзэмшиж байсан юм. 


/Хамгийн эхний эгнээний голд сууж буй эмэгтэй- Кане Танака, 1935 он/

Кане Танака 1903 онд төрж, 19 насандаа хуримаа хийн, дөрвөн хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр 103 нас хүртлээ гэр бүлийн дэлгүүртээ ажилласан бөгөөд таван зээ, найман зээнцэртэй аж. Тэрээр дэлхийн нэг, хоёрдугаар дайн, 1918 онд дэгдсэн аймшигт "Испани ханиад"-ны үед ч байсан нэгэн юм. Гэсэн хэдий ч тэрээр өнгөрсөн явдлын талаар ярьдаггүй одоо байгаа амьдралдаа илүү аз жаргалтай байхыг л эрмэлздэг хэмээн ач хүү нь хэлсэн байна. Хэрэв өвөл, зуны олимпын наадмыг хамтад нь тоолбол Токиогийн олимп түүний амьдралын 49 дэх наадам болох юм. 
Танака гэртээ асрагчтайгаа байдаг бөгөөд хүүхдүүд нь коронавирусээс болж, 18 сарын турш очих боломжгүй байсан байна. Гэсэн хэдий ч тэр өдөр болгон 6:00 цагт сэрж, сонирхолтой, IQ шаардсан тоглоомуудыг тоглон, ухаан болон бие махбодио эрүүл байлгахыг хичээдэг нэгэн аж. 

Эх сурвалж: CNN

Хаха 1 0 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0