УОК-ын Шуурхай штабын даргад Ж.Чүлтэмсүрэн ТЭНЦЭХГҮЙ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
УОК-ын Шуурхай штабын даргад Ж.Чүлтэмсүрэн ТЭНЦЭХГҮЙ

Улсын Онцгой комисс /УОК/ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулжээ. Шинэчлэн байгуулалсан нэрээрУОК-ын штабын даргаар хурандаа Б.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд Ж.Чүлтэмсүрэнг томилсон байна.

Хурандаа Б.Ууганбаяр нь өнгөрсөн хугацаанд УОК-ийг ахлан ажиллаж байхдаа тасралтгүй ажилласан бөгөөд биеийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь өөрт нь мэдэгдэлгүй ийнхүү хууль бус томилогоо хийжээ. Дэлхийд ковид-19 гарсан цагаас хойш арван сарын хугацаанд дотооддоо алдаагүй өндөр зохион байгуулалттай ажилласан нь хурандаа Б.Ууганбаярын цэгцтэй, шуурхай ажиллаж байсных гэж ОБЕГ-ынхан дүгнэдэг. Гэтэл түүнийг хулгайгаар шахуу буулгаж оронд нь гэмт хэрэгт холбогдож хуулийн дагуу ял, шийтгэл эдэлж байсан хүнийг шууд тохоон томилжээ. Ж.Чүлтэмсүрэн нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн оюутан цагийн найз учраас ийнхүү томилогдсон гэх мэдээлэл бий.

Уг нь Төрийн албанд өмнө нь ял эдэлж байгаагүй, ёс зүйтэй, чадварлаг бөгөөд туршлагатай хүмүүс ажиллах ёстой бөгөөд үүнийгээ хууль, журмаар баталж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэр цэвэр, намтар ариун байх ёстой ч энэхүү шаардлагад ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Ж.Чүлтэмсүрэн нийцэхгүй байгаа юм.

Учир нь тэрбээр, 2020 оны зургадугаар сард хүн зодож, танхайран хүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг холбогдон хуулийн байгууллагад Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж байсан. Ж.Чүлтэмсүрэнг тухайн үед сахилгын шийтгэл хүлээлгэж байсан. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл хүлээсэн хүн нэг жилийн хугацаанд ахиж, дэвших хуулиар хориотой байхад Төрийн албаны зөвлөл, Онцгой байдлын алба ч хуулиа зөрчин Ж.Чүлтэмсүрэнг тушаал ахиулан 2020 оны наймдугаар сараас дэвшиж ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга болгосон байдаг.

Хуулийн заалтыг тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ”. Уг журмын 2.5.3-д “Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэж заасан байдаг. Үүнийг ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Ж.Чүлтэмсүрэн огт хангахгүй байгаа юм.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэний товч танилцуулга:

Боловсрол:

-1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,

-1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,

-1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

-1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,

-1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,

-1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,

-2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,

-2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,

-2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,

-2017-2020 оны наймдугаар сар хүртэл НОБГ-ын дарга,

-2020 оны наймдугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Хаха 0 8 Буруу 3 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 14