Б.Сайнбаяр: Таван машин тутмын нэг нь стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө

Өнөөдөр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд тус холбооны гүйцэтгэх захирал Б. Сайнбаяр "Стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуун байна хэмээн сүүлийн 3-4 жил олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Тэр үед төрийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин одооноос хүлээн зөвшөөрч эхэлсэн. Чанарын шаардлага хангахгүй шатахуунууд Монгол Улсад импортлогдож буй шатахууны 20 хувийг эзэлж байна. Энэ нь таван машин тутмын нэг нь хуурамч шатахуун хэрэглэж байна гэсэн үг. 

Манай улс шатахууныхаа 98 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас авдаг. Өнөөдөр шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 109 компани бий. Үүний 10-14 компани нь завсрын бүтээгдэхүүн импортлоод байна. Өөрөөр хэлбэл шатахуун болоогүй химийн элемэнт оруулж ирээд химийн бүтээгдэхийг холиод түгээгээд байна гэсэн үг" мэдээллээ. 

Дэлгэрэнгүйг шууд дамжуулалтаас хүлээн авч үзээрэй.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 0