О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өглөө

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өглөө

Ардчилсан намын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа бөгөөд шүүхээс Ц.Туваан, С.Эрдэнэ нарын хэн нь ч дарга биш болохыг мэдээлсэн билээ. Харин намын гишүүд, дотоод сонгуулийн хороо хурдалдан Ардчилсан намын шинэ даргыг ирэх дөрөвдүгээр сард томилох юм. Тэгвэл 2020 оны Их хурлын сонгуульд Увс аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан, Тесо группийн захирал О.Цогтгэрэл намын даргын сунгаанд өрсөлдөх хүсэлтээ дахин илэрхийллээ.



Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Ардчиллын үзэл санааг шинэ шатанд гаргаж, иргэд нь бүтээдэг хөгжлийг цогцлоохыг түүх өнөө үеийнхнээс шаардаж байна. Энэ үүрэг хариуцлагыг эрх чөлөөний үзэл санааг тээгч Ардчилсан нам биелүүлэх ёстой гэж би боддог.Энэ түүхэн үүргийг шинэчлэгдсэн Ардчилсан нам биелүүлж чадна гэдэгт итгэж байна" хэмээжээ.

Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1