Т.Хүрэлбат: Т.Чимгээгийн нөхөртэй холбоо барьж чадахгүй байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Т.Хүрэлбат: Т.Чимгээгийн нөхөртэй холбоо барьж чадахгүй байна

 

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн мэдээлэл хийсэн нь олны анхаарал татаж байна. Тодруулбал, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээд хар тамхи тарьж, хүчиндэж хэрэг хүлээлгэхээр эрүүдсэн. Тиймээс Төв аймагт байх тус хорих ангид очиж, хаах талаар мэдэгдсэн. Энэ талаарх мэдээллийг Т.Чимгээгийн нөхөр хэлсэн гэх. 

Тэгвэл уг асуудлаар бид Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай холбогдон тодрууллаа. Тэрбээр “Дүүгийнхээ нөхөртэй холбогдож чадахгүй байна. Ерөнхий сайдын өнөөдрийн мэдээллийг ч олж сонсож чадаагүй явна. Надаас хүмүүс асуугаад байгаа учраас л мэдлээ. Т.Чимгээгийн нөхрийн бие өвдөөд байгаа. Тийм зүйлийг дүүгээс маань сонссоныг ч мэдээгүй” гэв.

Хаха 0 1 Буруу 5 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 1