11 настай хүүг асрамжийн газарт 10 гаруй удаа хүчирхийлсэн хэргийг шүүж байна

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
4 долоо хоног өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” буюу хүүхдийн асрамжийн газарт амьдарч байсан 11 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тус төвд ажиллаж, ажлын хариуцлага сайжруулах, хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах асуудал хөндсөн.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хуралд яллагдагчаар 14 настай Э, 16 настай Зо нар оролцож байна.

14 настай Э-ийн тухайд ээж, эгч, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад асрамжийн газарт ирсэн бол 16 настай Зо нь аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад мөн асрамжийн газарт ирсэн хүүхдүүд байна.

“ХАЛУУН УСНЫ ГАЗАРТ АНУСААР ХҮЧИНДСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ”

Асрамжийн газрын хүүхдүүд зуны улиралд тус төвийн харьяа “Од” зусланд амардаг бөгөөд тухайн үеэс уг хүчингийн хэрэг үйлдэгдэж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 16 настай Зо нь хохирогч хүү Б-ээр бэлэг эрхтэнээ хөхүүлсэн, наймдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатарт байх асрамжийн газартаа ирээд ариун цэврийн өрөөнд уг үйлдлээ давтсан,

14 настай Э нь 2020 оны есдүгээр сараас 10-р сарын хооронд мөн л асрамжийн газрын ариун цэврийн өрөөнд дээрх үйлдлийг хохирогч Б-ээр хоёр удаа хийлгэсэн, мөн халуун усны газарт хохирогчийг анусаар нь хүчиндсэн нь хохирогч хүү болоод холбогдогч хөвгүүдийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөн тус асрамжийн газарт  амьдардаг нэр бүхий хүүхдүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр тогтоогджээ.

“НАДААС БООРЦОГ ГУЙГААД, ТАНЫХЫГ ХӨХӨЖ ӨГЬЕ” ГЭДЭГ БАЙСАН ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ”

Тухайн ёс бус үйлдлийг 16 настай Зо анхлан 11 настай Б-г  айлган сүрдүүлэх хэлбэрээр үйлдүүлсэн бөгөөд ихэнхдээ “ална шүү, хүнд хэлж болохгүй” хэмээн сүрдүүлж, зарим тохиолдол “одоо ганцхан удаа” хэмээн гуйж дэрх үйлдлийг хийлгэдэг байсан гэх.

Харин энэ үйлдлийн талаар хохирогч хүү Б 14 настай Э-д хэлж тусламж хүссэн бөгөөд энэ үеэс эхлэн Э нь “минийхийг ч бас” гэдэг байдлаар хандаж, хүчирхийлсээр байжээ. Мөн тэрбээр “Б өөрөө надаас боорцог гуйгаад, таныхыг хөхөж өгье” гэдэг байсан хэмээсэн гэх.

“ХАМТ АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД НАДААР БООЖГОЙГОО ХӨХҮҮЛЭЭД БАЙНА. БИ ДАХИАД ТИЙШ ОЧМООРГҮЙ БАЙНА”

Хохирогч Б гэж хэн бэ?

11 настай Б нь аав, ээж, хоёр ахын хамт УБ-ын ойролцоо амьдардаг байсан. Хүүгийн хоёр ах гэрээсээ үе үе явж, гадуур тэнэдэг, ингэхдээ дүүгээ дагуулж явдаг байжээ.

Мөн 2019 оны зун Б-ээр ажил хийлгэхээр Төв аймгийн харьяат М гэгч хүүгийн аав ээжтэй ярилцан, зөвшилцөөд авч явсан бөгөөд ингэхдээ хүүг зодсон учраас хүүхэд хамгааллын байгууллага  асрамжийн газарт авчраад байжээ. Өөрөөр хэлбэл 11 настай Б асрамжийн газарт 2019 оны наймдугаар сараас хойш амьдарсан байна. Харин хүү 2020 оны найм, есдүгээр сард хоёр удаа асрамжийн газраасаа гэртээ оргон ирсэн бөгөөд ээждээ “хамт амьдардаг хүүхдүүд надаар боожгойгоо хөхүүлээд байна. Би дахиад тийш очмооргүй байна” гэж хэлж байжээ. Эхний удаад ээж нь хүүгээ өөрөө асрамжийн газарт хүргэж өгөөд багшид нь энэ тухай хэлж байжээ. Хариуд нь Б гэгч багш “Энэ асуудлыг шалгаж үзье. Та санаа зоволтгүй” гээд буцаасан байна. Харин хоёрдахь удаад нь багш нар нь хүүгийн гэрт хайж ирээд, аваад явсан байна.

Хүү гэртээ оргон ирж байх энэ үед л хүчингийн бусармаг хэрэг асрамжийн газарт гарч эхэлсэн байгаа юм. Энэ талаар хүү ээжээрээ дамжуулан арга хэмжээ авах боломжтой хүмүүст мэдэгдсэн ч уг үйлдэл давтагдсаар байсан нь дэндүү харамсалтай.

Б-г хүчиндсэн хэргийг эхлүүлсэн 16 настай Зо нь бэлэг эрхтэнээ хөхүүлэх үйлдлийг нийт гурван удаа давтсан, харин 14 настай Э нь бэлэг эрхтэнээ хөхүүлэх үйлдлийг нийт гурван удаа, анусаар бэлгийн харьцаанд орох үйлдлийг хоёр удаа үйлдсэн хэргээр тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-ээр зүйлийн 4-т зааснаар буюу

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хаха 0 111 Буруу 6 Гайхмаар 23 Харамсалтай 5 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 44